ТҮК-ийн ажилтан Алтан гадас одонт Н.Батмөнх, С.Жаргалсайхан, Г.Бямбажав нарын хандивласан 2 сая төгрөгийн үнэ бүхий альбумин тариаг өнөөдөр /2022.01.12/ ГССҮТөвийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй биеийн байдал хүнд 10 хүүхдэд гардуулан өглөө.
ГССҮТөвийн захиргаа: "Эх орны ирээдүй болсон бяцхан үрсийн эрүүл мэндийг дэмжин сэтгэлийн хандив өргөсөн Н.Батмөнх, С.Жаргалсайхан, Г.Бямбажав болон дуучин Б.Нарантуяа нартаа нийт ажилчдынхаа өмнөөс халуун ТАЛАРХАЛ илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" хэмээн талархлаа илэрхийллээ.

Эх сурвалж: ГССҮТөвийн захиргаа
АДМИН








Нийгэм






