Dark Light
Нийгэм | 2022-01-13

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5 ханатай гэр, байшин шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх дэнж 7 дугаар багийн .. дүгээр гудамжинд 5 ханатай гэр шатаж  байна гэсэн дуудлагыг 16:53 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 4 км замыг туулан иргэн Э-ын  5 ханатай гэр шатаж  байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод салхитын .. дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:58 цагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 5 км замыг туулан иргэн М-ын 3х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хангайн .. дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05:23 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан иргэн Д-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшин байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн .. дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:19 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 4 км замыг туулан иргэн Б-ын 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллан унтраасан байна. 

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08