Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2279 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын шалтгаанаар 41-80+ насны 1 эрэгтэй, 2 эмэгтэй нас барж нийт нас баралт 2006 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5390 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 17927 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Мөн халдвараар 856 хүүхэд, 460 жирэмсэн эх эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-1436
Хүндэвтэр-3246
Хүнд-673
Маш хүнд-35 хүн байна.

АДМИН








Нийгэм






