Dark Light
Нийгэм | 2022-01-13

Олон нийтийн арга хэмжээ, тэмцээн уралдааныг хориглов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб" хуралдлаа. 

Энэ үеэр БОЭТ, Эрүүл мэндийн газар болон Зооноз өвчин судлалын төв, Боловсролын газраас Коронавирусний нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг танилцуулав. Мөн Эрүүл мэндийн даатгалын газраас албан байгууллагын төсвийн талаар мэдээлэл хүргэлээ. 

Сүүлийн үед коронавирусний халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан

"Шуурхай штаб"-ын гишүүд нөхцөл байдлын талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. 

- Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгох

- Олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл хориглох

- Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах

- Нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах, халаалт дулааны асуудлыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10