Dark Light
Нийгэм | 2022-01-13

Нисэх буудалд шинжилгээ авч буй цэгийн тоог нэмэгдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ажиллаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Тус нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдод дараалал үүсгэж, хүндрэл учруулж буй байдалтай газар дээр нь танилцаад шинжилгээ авч буй цэгийн тоог нэмэгдүүлж, ирсэн зорчигчдыг 2 цаг 30 минутад гаргаж байгааг хурдасгаж 1 цаг 30 минут болгох үүрэг өгөв.

Мөн хил, гааль, мэргэжлийн хяналт, онцгой комиссын холбогдох албаныхантай хийсэн уулзалтаар хамтын үйл ажиллагаагаа сайжруулах, цаашид ачаа тээврийн үйлчилгээ нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулж тус нисэх буудлын удирдлагуудад ачаа тээврийн агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх талаар судалгаа хийх чиглэлийг өгсөн байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10