Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 118 тоот зарлигаар Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар ЭХЭМҮТ-ийн 29 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид шагнагдсан билээ. Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойгоор хөдөлмөр, зүтгэлээ төр түмэн олондоо үнэлүүлж, Төрийн дээд шагнал хүртсэн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нартаа ЭХЭМҮТ-ийн хамт олон хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний баяр дээр баяр нэмж "ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХХК-аас Хүүхдийн эмнэлгийн Нярайн судлалын тасагт Фото аппарат-10 ширхэг, Дутуу нярайн амьсгалыг дэмжих Нео-пап аппарат-1 ширхэг, Нярайн инкубатор 3 ширхэгийг хандивлалаа.
"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХХК-ийн хамт олон, уурхайчдад ЭХЭМҮТ-ийн хамт олон, талархал илэрхийллээ.





АДМИН








Нийгэм






