Dark Light
Нийгэм | 2022-01-13

Төрийн албан хаагчийг сургалтад хамруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын засгийн газраас "Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталж ажлын хэсгийн ахлагчаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан томилогдсон билээ.

Тэрээр "Тогтоолын дагуу хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хурлыг зохион байгуулж "Үндэсний бичгийн хөтөлбөр"-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж гурван дэд ажлын хэсэг байгууллаа.

Төрийн байгууллагууд албан бичгээ Үндэсний болон кирилл гэсэн хос бичгээр явуулахын тулд

төрийн албан хаагчийг үндэсний бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг зохион байгуулах,

Үндэсний бичгийн гарын байрлалын стандарт, юникодын стандарт,

зөв бичих дүрмийн стандартаа боловсруулснаар Үндэсний бичгийн хэрэглээ нэмэгдэнэ гэж үзэж байна.

"Үндэсний бичгийн хөтөлбөр"-т 19 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Эдгээр арга хэмжээг ярих биш бодитой ажил хэрэг болгон Засгийн газраас манлайлал үзүүлж, үйл ажиллагааг эрчимжүүлж, яам, агентлагийн дарга нарт эзэнжүүлж, хариуцсан ажлын үр дүнг 3 дугаар сарын 25-нд хэлэлцэхээр тогтлоо" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10