Бага насны хүүхдүүдийг хүчиндэхийг завдсан этгээдийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүллээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны 1 сарын 12-ны өдөр бага насны 2 хүүхдийг үл таних этгээд хүчирхийлсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчид хамтран дээрх хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Төрбат: 2022 оны 1 сарын 12-ны өдөр 17.36 цагт .... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 болон 15 настай 2 охиныг гэртээ байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирэн хүчиндсэн байна гэх дуудлага мэдээллийг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүлээн авч ажиллахад эрхэлсэн тодорхой ажилгүй 20 настай иргэн О нь насанд хүрээгүй хүүхдүүдэд хүч хэрэглэн хүчиндэхийг завдаж эд зүйл дээрэмдэснийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд эцэг эхчүүд та бүхэн бага насны охид хүүхдүүдээ гэрт нь асран хамгаалагчгүй үлдээхгүй байх, хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна"
АДМИН








Нийгэм






