Dark Light
Нийгэм | 2022-01-14

Ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь хохирчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1218 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 995 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 16 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтэж бэртсэний 3 хүүхэд байна.

Орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 8 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэний 2 хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь хохирсон байна.

   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж,  12 хүн гэмтсэн байна.

Мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтсэн.

Орон нутагт:

Онхолдох хэлбэрээр 3 осол бүртгэгдэж,  3 хүн  гэмтсэн байна.

Мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж,  7 хүн  гэмтэж, 2 хүний амь нас хохирсны байна. 

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 5 осол бүртгэгдэж  5 хүүхэд гэмтэж бэртсэний 2 нь 6-10 хүртэлх насны хүүхэд байна. 

Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, Мөн бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар зааж зөвлөх.

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарахыг  цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 257 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 160, орон нутагт 97 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээ хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. 

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10