2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо нарангийн гол орчмоос гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй 40 орчим настай иргэний цогцос олджээ. Амь хохирогчийн цээжин тус газарт хутгалсан байж болзошгүй шарх байсан бөгөөд хохирогч шархаа дийлэлгүй амиа алджээ. Дээрх хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар мэдээллэхдээ "Хувиараа такси үйлчилгээний ажил эрхэлдэг 42 настай Б нь бусдад хутгалуулсны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Хэргийн газар халуун мөрөөр нь ажиллахад 19-21 насны иргэн Э, Т, О, Т нар уг гэмт хэргийг үйлдэн хэргийн газраас оргон зугтсаныг НЦУГ-ын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хамтран 6 цагийн дотор илрүүллээ. Иргэдэд анхааруулж хэлэхэд, шөнө оройн цагаар такси үйлчилгээ эрхлэхдээ анхаарал болгоомжтой байна уу" гэв.
АДМИН








Нийгэм






