УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарыг үүрэгт ажлас нь чөлөөлж, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Онон, Д.Жавзандорж нарыг томилох тогтоолын төслийг баталлаа.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон Н.Онон өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр" Надад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллах санал тавихад нь эхэндээ татгалзаж байсан.
Гэхдээ 20,30-н жил урлагт хүчин зүтгэж байгаагийнх телевизтэй шууд бус ч контент үйлдвэрлэл талаасаа холбоотой. Иймд телевизийн ажлыг шууд 100 хувь хийж чадна гэж хэлэхгүй ч өөрийнхөө чадах чинээгээр илүү олон бүтээл хийж, шинэлэг байлгах талаасаа хувь нэмэр оруулж чадна гэж бодож байна.
Би 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Иймд мэдээж хуулийг бол өөрийнхөө төгссөн хэмжээнд мэдэж, хардаг. Гэхдээ энэ салбартаа 2001 оноос хойш ажлаагүй. Харин одоо ийм том ажил хийх болсон учир эргээд хуулиа харах шаардлагатай болж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм






