2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ тухайн үеийн Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын дүн, эргэн төлөлтийг шалгах ажлын хэсгийг ахалж байв.
Шалгалтын үр дүнд Хөгжлийн банк эргэн төлөлт авч чадаагүй, ноцтой зөрчилтэй гэж үзсэн 9 зээлдэгчийн зээлийн мэдээлэл, арилжааны банкуудтай өрсөлдөж, жижиг төслүүд санхүүжүүлсэн, зээлийн бүтцийн өөрчлөлтөөр зээлдэгчид давуу эрх олгож, тухайлан нэг зээлдэгчид найман удаагийн бүтцийн өөрчлөлт хийсэн, мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татсан зэрэг томоохон зөрчлийг илрүүлж, олон нийтэд мэдээлж байсан.
Ноцтой зөрчилтэй гэж үзсэн байгууллагуудын нэг болох “Кью Эс Си” компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэхээр 2014 онд Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан юм.
Тодруулбал: Тус компани 2015 онд 71.3 сая ам.долларын зээлийг жилийн найман хувийн хүүтэй авч, 2018 оны арванхоёрдугаар сард төлж дуусгах байсан ч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Иймд прокурорын байгууллага тус компаниас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 200 тэрбум гаруй төгрөг гаргуулахаар нэхэмжлэл бичиж, шүүхэд хандсан.
Өнөөдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Кью Эс Си” ХХК-д холбогдох иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлоор Улсын Дээд шүүх хуралдаж “Кью Эс Си” компаниас зээл, зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 192 тэрбум 572 сая /нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар/ төгрөгийг бүхэлд нь гаргуулж Хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэлээ.
Ийнхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын талын хувийг эзэмшиж буй хэмээн өөрсдийгөө зарлаж байсан бүлэглэлтэй Л.Оюун-Эрдэнийн хийж буй тэмцэл дахин нэг шатаар ахиж байна.
АДМИН








Нийгэм






