Dark Light
Нийгэм | 2022-01-16

МИАТ: Улаанбаатар-Пукет-Улаанбаатар тийзний үнэ 2.9 сая төгрөг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МИАТ компаниас тодруулга мэдээлэл хийлээ. 

МИАТ: "Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлийн тийзний үнэ ойролцоогоор 2,500,000 төгрөг, харин Улаанбаатар-Пукет-Улаанбаатар тийзний үнэ нь илүү зай болон нисэх буудлын таксаас шалтгаалан 2,900,000 төгрөг байгаа. 

Цахим хуудсаар зарим хүмүүсийн мэдээлсэн 4-5 сая төгрөгийн үнэ нь захиалгат нислэг авсан аялал жуулчлалын компаниудын багц үйлчилгээ (зочид буудал, эрүүл мэндийн даатгал, ПСР тестийн үйлчилгээ, унаа гэх мэт) хамтдаа орсон үнэ болно. 

Зарим хүмүүс мэдээллээ зөв ойлгоогүйгээс бусдад буруу мэдээлэл ихээр тарааж байгаад харамсаж байна. 

Тайланд улс нь ковид-19-ийн тархалтаас сэргийлэх үүднээс дотооддоо хорио цээрийн дэглэмтэй байгаа бөгөөд орон нутаг дотроо аялахад хязгаарлалттай байгаа. Улаанбаатараас Бангкок хотод очсон бол тус хотын зочид буудалд 7 хоног байрласны дараа орон нутгийн өөр хот руу очих боломжтой. Улаанбаатараас Пукет хотод очсон бол мөн тус хотын зочид буудалд 7 хоног байрласны дараа орон нутгийн өөр хот руу очих боломжтой. Зочид буудалд 7 хоног байрлах хугацаандаа 2 удаа ПСР шинжилгээ өгнө. Шинжилгээий хариу сөрөг гарсан тохиолдолд орон нутагт зорчих эрхтэй"


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10