Dark Light
Нийгэм | 2022-01-17

Б. Пүрэвхүү: "Агаарын бохирдолтой тэмцэх нь ЗГ-ын ажил"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б. Пүрэвхүүгээс агаарын бохирдолыг хэрхэн бууруулах талаар тодрууллаа. 

Тэрээр: " Би төрийн албаны ажилд ороод 6 сар болж байна. Агаарын бохирдолтой тэмцэх ажил бол Засгийн газрын ажил. Өмнө нь Үндэсний хорооны гишүүн байсны хувьд нэг удаагийн хуралд оролцсон. Тухайн хурал дээр агаарын бохирдолыг бууруулахын тулд хамтын харилцаа, уялдаатай ажлуудыг хийх нь чухал байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. 

Миний ажлын байрны тодорхойлолт бол Ерөнхийлөгчийн зөвлөх тэрнээс биш Засгийн газар, Улаанбаатар хотын захиргааны үйл ажиллагаанд оролцох эрх, үүрэг надад байхгүй. Энэ нь бол ёс зүйн хувьд болон хуулийн хувьд ямар ч боломжгүй зүйл.

Та хэд намайг сууж байхад шууд хүрээд ирлээ. Төрийн байгууллагын ажилтны хувьд миний ярилцлага өгөх эсэхийг манай хэвлэлийн албаны дарга шийддэг. 

Агаарын бохирдолыг бууруулах ажил 2017 оноос хэлэлцүүлгүүд эхэлж, 2018 оноос гол гүйцэтгэгч байгуулгуудын тогтолцоо бүрдэж эхлэсэн. Оролцогч талууд өнгөрсөн 3 жилд маш сайн чадвартай болсон. 

Утааны хэмжээ өнгөрсөн 2 жилд 47-н хувь хүртэл буурсан. Энэ үзүүлэлтийг хадгалаж үлдэх боломжтой. Үүнийг хариуцаж ажиллаж байгаа хүнээс тодруулах хэрэгтэй. 

Би иргэн хүнийхээ хувьд Орчны бохирдолыг бууруулах үндэсний хороон дээр хэлэх үгээ хангалттай хэлсэн. Би Засгийн газрын гишүүн биш нийслэлийн дарга биш учраас үүнээс илүү зүйл хийх боломжгүй" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10