Dark Light
Нийгэм | 2022-01-17

Хөвсгөл нуурт 40-50 см өргөн хар хил гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл нуурын Мэргэний рашааны үзүүрээс Өвөр давхар, Ар давхар, Жанхай чиглэлд  40-50 см-ийн өргөнтэй хар хил гарсан байна. Мөн Мэргэнээс дээшээ  Сомо хадны чиглэлд 50 см-ийн өргөнтэй хар хил гарч, Сомо хаднаас Живаагийн чиглэлд жижиг жижиг хэмжээтэй хар хил ихээр үүсжээ.  

Хар хил гэдэг нь мөс хоёр тийш хагарч ус ил гарсан хэсгийг хэлдэг. Үүссэн хар хилний мөсний  бяцралт ихтэй, нуурын эргээс 100 м-ийн зайтай захалж хил хөдөлсөн байна. Иймд  иргэд та бүхнийг мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10