Dark Light
Нийгэм | 2022-01-17

ШУУРХАЙ: 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 360 км, сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т, Ө-44°58’12.0”, У-95°14’24.0”/ 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 23:04 цагт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 23:11 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. /Тус сумтай хил залгаа Бугат, Төгрөг, Цээл сумдын Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. /

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10