Dark Light
Нийгэм | 2022-01-18

БНХАУ-аас тусгай үүргийн нислэгээр 26.4 тонн ачаа татаж авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ЭМЯ, Зам, тээврийн хөгжлийн яам болон МИАТ ТӨХК хамтран Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийг яаралтай татан авах ажлыг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд “Их шүүдэргэнэ импорт” ХХК-ийн гемодиализийн шүүлтүүр бүхий 2.4 тонн, “Энхийн шүүдэр” ХХК-ийн дуслын шингэний Non PVC уут, таг, хүзүү, хаяг шошгоны материал бүхий 7.5 тонн, “Нахиа импекс” ХХК-ийн нэг удаагийн амны хаалтны түүхий эд бүхий 1 тонн, “Еврофарм” ХХК-ийн 175,000 ширхэг дуслын систем бүхий 3,9 тонн, “Ашид Гэргүн” ХХК-ийн тарилгын шингэн савлах гадар уутны рулон бүхий 7.5 тонн, нийт 26.4 тонн ачааг БНХАУ-аас тусгай үүргийн нислэгээр татаж авлаа. Мөн 01 дүгээр сарын 30-ны өдөр БНСУ-аас нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний түүхий эдийг татан авахаар төлөвлөн ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10