Dark Light
Нийгэм | 2022-01-18

"Хил дээрх ачаа, бараа дарааллын дагуу ирнэ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Замын-Үүд авто замын боомтын ачаа тээврийн асуудлаар ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Авто тээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат нар мэдээлэл өглөө.

"Замын-Үүдэд зорчигчийн хөдөлгөөнийг хаасны дараа том оврын тээврийн хэрэгслүүд тээвэрлэлт гүйцэтгэх сонирхол бүхий иргэдийн бөөгнөрөл бий болсон"

О.Энхбат: “Манай улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш экспорт импортын тээвэр нэлээд доголдсон. Замын-Үүдэд зорчигчийн хөдөлгөөнийг хаасны дараа том оврын тээврийн хэрэгслүүд тээвэрлэлт гүйцэтгэх сонирхол бүхий иргэдийн бөөгнөрөл бий болсон. Үүнд 5,700 орчим тээврийн хэрэгсэл ачаа бүртгэгдсэн байдаг.

Гэхдээ яг ийм онцгой нөхцөлд бид 5,700 жолоочийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаас илүү цөөн тооны 50 жолоочийн халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиулан гол нь улс хоорондын тээвэрлэлтээ тасралтгүй хэвийн явуулах нь чухал байна. Өмнө нь буюу хэвийн нөхцөлд Эрээнээс Замын-Үүд боомт хүртэл даац хэтрүүлж буюу 70-80 тонн ачаагаар тээвэрлэлт гүйцэтгэдэг байсан.

Харин Замын-Үүдээс Улаанбаатар болон бусад орон нутгийн чиглэлд стандартын дагуу 25 тонн ачаатай тээвэрлэлтийг гүйцэтгэдэг байсан.

Тэгвэл одоо даац хэтрүүлэн 70-80 тонн орж ирдэг байсан ачааг 3-4 машин болгож байгаа гэсэн үг. Ингэхдээ гол нь хилийн шугам дахь 0 цэгээс Замын-Үүдийн Гаалийн хяналтын талбай хүртэлх тээвэрлэлтийг улс хариуцаж буйг хэлье. Хүмүүсийн нэг машин 3-4 чингэлэг боллоо гээд яриад байгаа нь ийм учиртай.

Харин Замын-Үүдийн Ложистикийн төвөөс Улаанбаатар хүртэлх тээвэр хуучин хэвээрээ байгаа буюу нэг машин дөрөв болсон асуудал байхгүй, хуучнаараа явж байгаа. Ачаа тээвэрлэлтийн үнийн хөөрөгдөлд Засгийн газар дорвитой арга хэмжээ авч буй.

Цар тахлын өмнө ч тээвэрлэлтийн ханш 3.5 сая төгрөгийн ханштай байдаг байсан.

3-3.5 сая гэдэг бол жолооч хөлслөөд тээвэрлүүлж байгаа хөлс. Харин компани өөрийнхөө тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэвэл зардал нь 2 сая орчим төгрөг болж байгаа.

Мөн иргэдийн ачаа бараа хилийн цаана гацсаар хэдэн сарын нүүрийг үзэж байна. Харин энэ сарын 13-наас чингэлэгт тээврийг эхлүүлснээр Эрээн талд гацсан ачаанууд ирсээр байна. Харин чингэлэгт тээврээр ирэх ачаа бараа ямар дарааллаар ирж байгааг ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулгаас тодрууллаа.

Тэрбээр "Ачаа бараа нь гаалийн бүрдүүлэлтийн дарааллын дагуу ирж байгаа. Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ачаа барааны эрэмбэ дараалал өөрчлөх эрх хэнд ч байхгүй. Зөвхөн стратегийн холбогдолтой эм, эмнэлгийн хэрэгсэл, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ачааг хариуцсан яамных нь албан бичигтэйгээр эрэмбэ дарааллыг хил дээр ажиллаж буй хүмүүс өөрчилж болно. Бусад төрлийн бараа бүтээгдэхүүн нь гаалийн бүрдүүлэлт хийсэн дарааллын дагуу ирнэ" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10