Dark Light
Нийгэм | 2022-01-18

"УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг парламентад танилцуулж байна.  

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Би ЗГХЭГ-ын даргаар хоёр жил ажилласан. Эхний нэг жил нь давхар дээлтэй танхимд ажилласан. Сэтгэлтэй ажлаа хийж байгаа сайд нараа харж байна. Салбартаа хүлээн зөвшөөрөх, улс төрд өөрсдийгөө илэрхийлэх сул талтай сайд нар байна. Тойрог гээд алга болдоггүй давуу тал ч байна. Би бүрэн эрхийнхээ хэмжээнд л ажиллах ёстой. Өнөөдрийн ажиллаж байгаа Засгийн газар цар тахлын хэцүү үед ажиллаж байна. Энэ нь сайд нарыг илүү хүчгүй харагдуулж байхыг ч үгүйсгэхгүй. Энгийн үед байсан бол өөр байхыг ч үгүйсгэхгүй. Манай улс цаашид сонгодог парламентын засаглал чиглэлд явах ёстой гэж боддог. Гишүүдийн тоог нэмж, холимог тогтолцоо ч орж ирэх ёстой" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10