Dark Light
Нийгэм | 2022-01-18

Эхийн эндэгдэл 3 дахин нэмэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эхийн эндэгдлийн харьцаа (100,000 амьд төрөлтөд ногдох) 2021 онд 95 болж, өмнөх оноос 65 (3.1 дахин)-аар нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Тодруулбал, улсын хэмжээнд 2021 онд 71.2 мянган эх амаржсан нь өмнөх оноос 4.5 мянга (6%)-аар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 76 хувь нь зургаа, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оноос 2.5 нэгж хувиар өсжээ. Нийт амаржсан эхчүүдийн 206 (0.3%) нь гэртээ төрсөн байна.

Түүнчлэн өнгөрсөн онд нийт 71.7 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 4.6 (6%) мянгаар буурчээ. Нийт төрсөн хүүхдийг сараар харахад долдугаар сард хамгийн их буюу 6.4 мянган хүүхэд төрсөн бол арванхоёрдугаар сард хамгийн бага буюу 5.3 мянган хүүхэд төрсөн байна


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10