Dark Light
Нийгэм | 2022-01-18

АОК: Уралдаан, тэмцээн, урлаг соёлын арга хэмжээг хориглов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Дундговь аймгийн Онцгой комиссын 2022 оны нэгдүгээр хуралдаан боллоо. Хурлаар Эрүүл мэндийн газраас коронавируст халдварын болон сумдын нөхцөл байдлын мэдээг танилцуулжээ. Мөн энэ үеэр дараах шийдвэрүүдийг гаргасан байна. 

- Аймгийн хэмжээнд 2022 оны 2-р сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд олон нийтийг хамарсан бүх төрлийн уралдаан, тэмцээн, урлаг соёл, хурим найр, хүлээн авалтын арга хэмжээг хориглох

- "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан нийтийг хамарсан золголтын арга хэмжээг хориглох

- Хурал цуглаан, сургалт семинарыг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр, коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 3, 4-р тунгийн хамрагдалт, шинжилгээний хариуг харгалзан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах

- Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний эрсдэл өндөр байгаатай холбогдуулан отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх

- Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг шийдвэрүүдийг гаргажээ. 

Эх сурвалж: Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10