Dark Light
Нийгэм | 2022-01-18

АОК: Сүм хийдийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон нийтийн үйл ажиллагаанаас хамааралтай ковидын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Дархан-Уул аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хурлаас дараах шийдвэрийг гаргалаа. 

1. Олон нийтийг хамруулсан аливаа үйл ажиллагаа, хурал зөвлөгөөн, соёл урлагийн үйл ажиллагаа, уралдаан, тэмцээн, бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга, хүлээн авалт, цайллага, хурим найр, нийтийн золголт зэргийг хязгаарлав. /Жич: Кино театрын үйл ажиллагааг хязгаарлахгүй/

2. Сүм хийдийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ. 

3. 0-5 насны хүүхэдтэй эцэг, эх гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг бүх шатны төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт зөвлөв.

Аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэр, чиглэлийг мөрдлөг болгоогүй, шийдвэр зөрчсөн аж ахуйн нэгж байгууллага, хувь иргэдтэй холбоотой мэдээллийг Шуурхай штабын 7037-0119 дугаарт авна.

Аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үндсэн үйл ажиллагааг хязгаарлахгүй байж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр аймгийн Онцгой комиссоос анхаарч байна. 

Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалаарай.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10