Dark Light
Нийгэм | 2022-01-19

"Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана”

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан Б.Бат-Эрдэнэ Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын үүрэгт ажлаа өчигдөр хүлээн авсан. 

Тэрбээр: "Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана. Цар тахлын хүнд нөхцөл боловч нөгөө талдаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа давуу талтай гэж үзэж байна. Цар тахлын дараа эрүүл агаар, онгон байгальтай, нүүдэлчин Монгол орон шиг улсад жуулчид олноор ирэх сонирхол бий. Үүнийг салбар яам сайн зохион байгуулж ажиллахад анхаарах ёстой. 

Мөн агаар орчны бохирдлыг бууруулах, аюултай хог хаягдлын үйлдвэр барих, энэ тал пээр хувийн аж ахуйн нэгжүүдээ төрөөс бодлогоор дэмжих, усны нөөцийн бохирдол хомсдол, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газар нутагт нөхөн сэргээлт явуулах, засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг үргэлжлүүлэх, ойн менежментийг сайжруулах зэрэгт анхааран ажиллана. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өсгөн үүрэг чиглэлийн дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зэрэг олон ажил байгааг амжилттай үргэлжлүүлэн хамтран маш сайн ажиллах ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нийт хамт олондоо итгэж байна" гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10