Dark Light
Нийгэм | 2022-01-19

Зам тээврийн томоохон ноцтой осол гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Монгол-3 сургуулиас Хүнсний 4 рүү эргэх уулзвар дээр өнөөдрийн /2022.01.19/ 09:00 цагийн орчимд зам тээврийн томоохон осол гарчээ. Тодруулбал, зорчигч тээврийн автобус 3, суудлын 3 машин тус тус уг осолд өртсөн байна. Осол гарсан газарт Яаралтай түргэн тусламжийн төв болон цагдаагийн алба хаагчид ажиллаж буй.

Мөн уг осолд нэг иргэн өртөж мөргүүлжээ. Мөргүүлсэн иргэн болоод автобусанд явж байсан иргэдийн биеийн байдлыг Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч ажилчид үзлэг хийж байна. Хүнд бэртэл авсан 5 иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэхээр явав.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байна уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10