Dark Light
Нийгэм | 2022-01-19

Түүхэнд анх удаа хамгийн олон эмэгтэй Элчин сайд ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудастаа: "Элчин сайд нарын томилгоог төрийн албаны мерит зарчмаар явуулах, мэргэжлийн болгох тал дээр илүү их анхаарч ажиллаж байна. Энэ удаа томилогдож байгаа Элчин сайдууд гадаад харилцааны өндөр мэдлэг, туршлагатай, салбартаа танигдсан, мэргэжлийн дипломатууд юм.

Бас нэг онцлох зүйл нь орчин цагийн дипломат албаны түүхэнд эмэгтэй Элчин сайд нар томилогдох нь маш ховор. Энэ удаа нийт 31 Элчин сайд нараас зургаан эмэгтэй Элчин сайд нэгэн үед алба хаах болж байна. Ингэснээр хүйсийн харьцааны өндөр ялгамжтай байсан энэ албанд эмэгтэйчүүд хүч түрэн орж ирэхийн хамт, эмэгтэйчүүдийн манлайллын асуудал гадаад харилцаанд биеллээ олж байгаад их баяртай байна" гэжээ. 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогос

Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэн

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Ц.Нарантунгалаг 

Монгол Улсаас Бразил улсад болон Чили улсад хавсран суух Элчин сайд Ш.Батцэцэг

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд У.Нямхүү нар томилогдоод байсан юм. 

Ингэснээр Монгол Улсын дипломат алба түүхэндээ анх удаа хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болоод байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10