ХӨСҮТ-өөс Омикрон хувилбартай холбоотой цаг үеийн асуудлаар Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "PCR шинжилгээнд эерэг илрэх тохиолдол оны өмнө 4-5 хувь байсан бол энэ тоо эрс нэмэгдэж 20 хувьд хүрсэн. Олон нийтийн газраас үйлчлүүлсэн иргэдийн 60 гаруй хувь нь халдвар авсан. Мөн гэр бүл, албан байгууллагын хүрээнд амны хаалтаа авч байгаа учраас халдвар их авсан байна.
Омикрон мутацын оргил үе хоёрдугаар сарын эхэн үед явагдана. Энэ нь Сар шинийн баяртай давхцаж байгаа. Үргэлжлүүлээд сурагчдын хичээл цуглах учраас эрсдэл их болж байна. Тиймээс иргэд сар шинийн баяраар айл хэсэхгүй, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байна" гэв.
АДМИН








Нийгэм






