МХБХ-ны Футзалын улирал үргэлжилж буй энэ цаг үед А болон В ангилалтай шүүгчдийн нэгдсэн сургалт семинарыг зохион байгууллаа.
Гурав хоног үргэлжилсэн тус семинараар футзалын дүрмийн хүрээнд бичлэг үзэж, дүн шинжилгээ хийн, шалгалт авсан юм. Энэхүү шалгалтуудын дүнг нэгтгэсэн МХБХ-ны шүүгчдийн А, В ангилалтай шүүгчдийн түвшинг тогтоох шалгалт гэдгээрээ онцлогтой болжээ.
Түүнчлэн 2 дугаар сарын 5-9-нд Төв аймаг дахь бэлтгэлийн баазад МХБХ-ны ангилалтай шүүгчдийн семинарыг зохион байгуулах юм. Хөлбөмбөгийн улирлын өмнөх анхны сургалт бөгөөд 3 дугаар сард ангилалтай шүүгчдээс фитнесс тест авч, бие бялдрын бэлтгэлжилтийг шалгана.
АДМИН








Нийгэм






