Dark Light
Нийгэм | 2022-01-19

Өвлийн олимпын эрх авсан тамирчдад урамшуулал олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.19/ хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрээр: "Үндэсний Шигшээ багийн талаар авах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын 2021 оны 5 сарын 27-ны өдрийн 156 тоот тогтоолоор Үндэсний шигшээ багийн тамирчдын нийгмийн баталгааг хангахад бодит дэмжлэг үзүүлэн "Токио 2020" зуны олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон тул "Бээжин 2022" өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад мөн нэг удаагийн урамшуулал олгох Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа.  

Өвлийн олимп паралимпын наадамд оролцох эрх авсан Үндэсний шигшээ багийн тамирчдад бэлтгэл сургуулилтаа чанартай гүйцэтгэж, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөж амжилт гаргах үндсэн нөхцлийг бүрдүүлэхэд Засгийн газраас олгож буй энэхүү дэмжлэг сэтгэлзүйн болон санхүүгийн бодит дэмжлэг болно гэж үзэж байна. 2022 оны 1 сарын 18-ны өдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын  наадамд оролцох 3 эрх авсан байна.  Цаашид манай тамирчид тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын төрөлд тус бүр 1 эрх авч эрхийн тоогоо 3-аар нэмэгдүүлэх өндөр магадлалтай байгааг холбогдох албан тушаалтнууд мэдээлж байна " гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10