Dark Light
Нийгэм | 2022-01-20

Налайх дүүргийн авто замын хяналтын пост дахин гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Замын-Үүдээс ачаа тээвэрлэх болсонтой холбоотой Улаанбаатар-ЗАМЫН-ҮҮД-Улаанбаатар чиглэлд явж байгаа /зөвхөн ачаа тээвэр, том тэрэгний жолооч/ нар А24 дүгээр пост, 4 дүгээр зөрлөгийн постоор дамжин өнгөрөхдөө Ковид-19 ПГУ шинжилгээ өгөөд явах бөгөөд  8-10 цагийн дотор шинжилгээний хариу гарч Тандалт.мн-ээр жолооч нарын холбогдох утсанд очиж байгаа юм.

Дээрх постод Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйтэтгэж байна.

Иймд иргэд та бүхнийг зүүн чиглэлийн авто замд байрлах А24 дүгээр пост, 4 дүгээр зөрлөгийн постоор дамжин өнгөрөхдөө иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хичээнгүйлэн ажиллаж буй албан хаагчдын шаардлагыг биелүүлж, амны хаалтаа байнга зүүж,  асуултанд бүрэн гүйцэт үнэн зөв хариулах, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10