Dark Light
Нийгэм | 2022-01-20

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргыг чөлөөлөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн яамны харьяа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг цар тахлын үед ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр чөлөөлжээ. Тус агентлаг нь 2021 оны нэгдүгээр сард байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Ажлаас чөлөөлөгдсөн талаараа Б.Цэцэгсайхан “Нэг жилийн өмнө энэ өдөр нэгдүгээр сарын 20-нд шинэ агентлагийн даргаар томилогдон. Ганц хуудас тогтоолтойгоор ажлаа эхлүүлсэн үеийг бодоход нэг жилийн хугацаанд байрандаа тохижиж, 132 албан хаагчтай, 21 аймагт байцаагчтай, эмийн чанарын лабораторитой, үндэсний хэмжээний том байгууллага болжээ.

Шинэ байгууллагын суурийг зөв тавихыг хичээн, зөвд зөөлөн, бурууд хатуу байж, төрийн хуулийг дээдлэн ажилласан. Манай байгууллага үр дүнгийн үнэлгээгээр А, санхүүгийн үнэлгээгээр А, Авлигатай тэмцэх газрын шударга байдлын үнэлгээгээр 70 байгууллагаас зураадугаарт эрэмбэлэгдсэн.

Ковидын цар тахлын үед хичээж ажилласан ч хил хаагдсантай холбоотой эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтаа хийж чадаагүй гэж хариуцлага тооцсон гэж ойлголоо. Хангалттай ажиллаж чадаагүй бол бүгдээс нь уучлал хүсье” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10