Dark Light
Нийгэм | 2022-01-20

Тэрүнофүжи, Митакэүми, Аби нар адил 10 даваатай боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо үргэлжилж байгаа Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд Комүсүби Мэйсейтэй учраа таарч барилдан түүнд катасүкаши мэхээр унаснаар  10 даваа, 2 унаатай болов.

Ийнхүү Хацү башёгийн 12 дахь өдөр 3 сумоч 10 даваатай башёг тэргүүлж эхэлснээр сүүлийн 3 өдрийн барилдаан дуустал энэ башёг тун өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож байна.

Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Хокүтофүжи /М-4/-тэй барилдаж түүнд ёрикири мэхээр уналаа.

Хацү башёг тэргүүлэгчдийн нэг Сэкиваке Митакэүми, Оношо /М-5/-той таарч барилдан түүнд хикиотоши мэхээр унаснаар 2 унаатай болсон бол Оношо 8 даваатай байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн/М-6/-тэй учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр ойчиж 7 даваа,  5 унаатай болов. Харин С.Бямбасүрэн 8 давж 50 хувийн амжилтаа хийлээ.

Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/, Эндо /М-3/-той учраа тааран барилдаж түүнд уватэнагe мэхээр ойчиж, тэд адил 5 даваа, 7 унаатай болов. 

Харин 11 дэх өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноров /М-2/, Такарафүжи /М-7/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 6  даваа,  6 унаатай болов.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Комүсүби Дайэйшотой хүчээ сорьж түүнд ошидаши мэхээр ойчиж, тэд адил 4 даваа, 8 унаатай боллоо.

Аби /М-6/, Сэкиваке Таканошотой таарч түүнийг хаяснаар 10 даваатай башёг үргэлжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10