Dark Light
Нийгэм | 2022-01-21

Он гарсаар $349 саяын бараа импортоор орж иржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрээн-Замын-Үүд авто замын боомтоор чингэлэгт тээвэр болон төмөр замаар ачаа барааг манай улс урд хөршөөс татан авсаар байна. 

Тодруулбал, авто замын боомтоор чингэлэгт тээврийн үйл ажиллагааг эхлүүлснээр татан авалт эрчимжиж, 10 хоногт 549 чингэлэг татан авсныг албаны хүн мэдээлсэн.

Эдгээр нь нийт 9.3 мянган тонн бөгөөд давхардсан тоогоор 504 нэр төрлийнх аж. Тухайлбал, хүнс барилга, тавилга, гэр ахуй, хувцас хэрэглэл гээд бүх төрлийн бараа бийг Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Он гарснаар 348.8 сая ам.долларын бараа импортоор орж ирсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 40.6 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Тодруулбал,

Хүнсний бүтээгдэхүүн 66.8 сая ам.доллар

Нефтийн бүтээгдэхүүн 75.6 сая ам.доллар

Автомашин, тээврийн хэрэгсэл 107.4 сая ам.доллар

Бусад төрлийн бараа 99 сая ам.доллар болж байна" гэсэн юм.

Мөн түүний хэлснээр 2022 он гарснаар улсын хилээр суудлын 4,452 , ачааны 1,241 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. Уг үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, суудлын автомашин 442-оор их орж ирсэн бол ачааны тоо 248-аар буурсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10