Dark Light
Нийгэм | 2022-01-21

Асаалттай автомашиныг хүүхэдтэй нь ачсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Асаалттай автомашин дотор хүүхэд сууж байхад тэр чигт зөөвөрлөсөн ачилтын компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Тодруулбал, өнгөрсөн Мягмар гарагт буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр "Сонгдо” эмнэлгийн урдаас 10 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэн Ц-ийн автомашиныг бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр зөөж шилжүүлсэн явдал болсон.

Энэ нь холбогдох журмын “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул “БИ ИКС ЮУ ТИ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг өчигдөр цуцалсан тухай Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10