Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2656 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2020 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10.547 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 50.640 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Халдвараар 1558 хүүхэд, 821 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-3444
Хүндэвтэр-6131
Хүнд-879
Маш хүнд-93 хүн байна.

АДМИН








Нийгэм







