Dark Light
Нийгэм | 2022-01-22

Ахмадын эмнэлэгт 150 ор дэлгэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 1-р сарын 22-ны өдөр ЭМЯ болон МХЕГ-ын хамтарсан баг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ковид  19-н тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлэгүүдэд ажиллалаа. Коронавируст халдвар (COVID-19)-ын амбулаторийн  тусламж үйлчилгээ үзүүлж буй өрхийн эмнэлгүүд, хэвтүүлэн эмчилж буй Ахмадын эмнэлэг болон хүүхдийн эмнэлэгүүдийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр мөн Баянгол дүүргийн КОВИД-19-ын шуурхай штабт  ажиллан өвчтнүүдийг эрэмблэн хэвтүүлж буй үйл ажиллагаа, рентген, Ковидын амбулаторийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ахмадын эмнэлэгт 150 Ковидын орыг ЭМ-ийн сайдын тушаалаар дэлгэн ажиллуулж буй юм. Тус эмнэлгийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дийлэнх нь 65 наснаас дээш настай, хавсарсан суурь өвчтэй иргэд байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь вакцинд огт  хамрагдаагүй, зарим нь вакцины 2 тунд хамрагдсан болон нэмэлт тун буюу 3 тунг огт хийлгээгүй байгаа нь хүндрэх шалтгаан болж буйг сэхээний тасгийн эмч онцолж иргэдийг вакциндаа хамрагдахыг хүслээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00