Сар шинийн босгон дээр аймаг, сумын аварга малчдыг шалгаруулж шагналыг гардуулж өгдөг уламжлалтай. Сүхбаатар аймгаас бар жилийн босгон дээр 38 "Аварга малчин өрх" тодорчээ. Асгат сумын Өлзийт багийн малчин Ц.Баасанбат, гэргий У. Энхцэцэг нар Асгат сумын нутаг Цагаан суварга гэдэг газар өнөтэй сайхан өвөлжиж байна. "Аварга малчин өрх"-ийн шагналыг Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын зөвлөх Д.Болд-Эрдэнэ, БОАЖГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батнасан сумын ИТХ-ын дарга н.Анхныбаяр, Сумын Засаг даргын орлогч Л.Төгөлдөр, ЗДТГ-ын дарга О.Лхагва-Очир болон бусад холбогдох хүмүүс малчны хотонд очиж гардуулж өглөө. Малынхаа таваарлаг байдалд онцгой анхаарч ажиллаж байна гэж аварга малчид хэлж байлаа.
Жич: Шагнал гардуулах багийнхан очсон сум бүртээ түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж байгаа гэнэ.
АДМИН








Нийгэм







