Dark Light
Нийгэм | 2022-01-24

"Хятад жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломж бүрэн нээлттэй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийжээ. 

БНХАУ-ын хувьд байгаль орчин, ногоон хөгжлийн салбарыг тэргүүлэх чиглэл гэж үзэж байгаа учир хамтран ажиллах хүсэлтэй аж ахуй нэгжүүд хүсэлтээ илэрхийлж байгааг Элчин сайд Т.Бадрал уулзалтын эхэнд онцлоод БНХАУ 1978 оноос хойш сүүлийн 40 орчим жил ойжуулах ажлыг төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж нэг сая хавтгай дөрвөлжин километр талбайг ойжуулсан мэдээллийг дурдлаа. 

БОАЖЯИймд энэхүү туршлага, мэдээллийг солилцон хамтран ажиллах бүрэн боломж байгаа. БНХАУ-д Монгол Улсаас суралцаж буй оюутнууд дийлэнх нь нийгмийн ухааны чиглэлээр суралцаж байна. Цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах бүрэн боломжтойг дурдаад ойжуулалт, цөлжилтийг бууруулах ажилд боловсон хүчин бэлтгэх, ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйд талаад санал нэгдэв. 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол орны цөлжилтийг бууруулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд Хятад улсын цөлд мод ургуулж байгаа сайн туршлагыг нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, шар  шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.  

Мөн Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах санамж бичгийг Монгол Улсын БОАЖЯ, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хороонд байгуулахаар боллоо. 

Элчин сайд Т.Бадрал Монгол Улсад аялах Хятад жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрэн нээлттэй байгаа. Үүнд чиглэсэн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэн хамтран ажиллахад бүх талаар дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10