Dark Light
Нийгэм | 2022-01-24

Шахмал түлшний стандартыг сайжруулах талаар ярилцжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сайжруулсан түлшний хэрэглээ, орц, технологи, үйлдвэрлэлийн явцыг хянах, агаарын бохирдлын шалтгааныг тогтоох хүрээнд шахмал түлшний түүхий эд болох медлингийн найрлага, хадгалалт, тээвэрлэлтийн талаар хэлэлцлээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх медлингийн найрлага, илчлэгт хийсэн хяналт шинжилгээний дүн болон хадгалалт, тээвэрлэлтийн явцыг танилцуулахдаа, “Баруун бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл явцад өөрчлөлт байхгүй. Зүүн бүсийн үйлдвэрээс хэрэглэгчид хүргэж байгаа түлшний хатаалт, хадгалалтын явцад хэд, хэдэн туршилт хийж байгаа. Хатаалтын хугацааг 7 хоног сунгаж, дундын агуулахад түр байршуулж худалдаанд гаргах, эрдэмтдийн зөвлөл байгуулж, тэдний саналд үндэслэн туршилтыг богино хугацаанд хийхийг зорьж байгаа”-г тэмдэглэв.

Цаашид түлш, медлингийн стандарт, нормыг сайжруулах, шинэчлэх шаардлагатай. Ингэхдээ стандартыг үйлдвэрлэлийн технологи, техник хэрэгслийг мөн шинэчлэх ёстой гэдэгтэй БОАЖ-ын болон ЭХ-ний сайд санал нэгдэв.

Хуралд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, ОББҮХ, МХЕГ, “Таван толгой түлш” ХХК болон эрдэмтдийн төлөөлөл оролцжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10