Dark Light
Нийгэм | 2022-01-25

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан болно. 

Өсвөрийн бөхийн барилдаанд 2005 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн хөвгүүд барилдана. Барилдах хөвгүүд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Нийтийн монгол шандастанд бөхийн ямар нэг төрлөөр хичээллэдэггүй, тусгайлан бэлтгэл сургуулилалт хийдэггүй, монгол бөхөөрөө барилдах чин хүсэл сонирхолтой, насанд хүрсэн эрчүүд зодоглоно. Барилдах шандастнууд иргэний үнэмлэхээ авч ирнэ. 

Бүртгэл өглөө 10:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10