Dark Light
Нийгэм | 2022-01-25

FIFA-гийн 2022 оны шүүгчийн үнэмлэх, тэмдгээ авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын хөл бөмбөгийн холбоо/МХБХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Спортын мастер, ахмад хөлбөмбөгчин Р.Бадамдорж болон Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр нар 2022 оны Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ОУХБХ / FIFA/-ны шүүгчдийг хүлээн авч уулзаж шүүгчийн үнэмлэх болон энгэрийн тэмдгийг гардуулан өгөв.

ОУХБХ / FIFA /-ны 2022 оны шүүгчдээр АХБХ-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Ариунболд, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Галбадрах, АХБХ-ны Элит туслах эмэгтэй туслах шүүгч Ө.Батцэцэг, АХБХ-ны Элит футзалын шүүгч Р.Жаргалсайхан нар үнэмлэх, тэмдгээ авсан бол 2022 оны ОУХБХ-ны болзлыг хангаж байгаа МХБХ-ны “А” ангиллын шүүгч Э.Нямсайхан талбайн шүүгчээр, МХБХ-ны “А” ангиллын шүүгч Г.Сүх-Эрдэнэ, Н.Түвшинжаргал нар туслах шүүгчээр тус тус нэмэгдэж МХБХ-ны нийт 8 шүүгч FIFA-гийн шүүгчийн 2022 оны жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10