Авилгалтай тэмцэх газраас УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдээллээ. Тодруулбал, Ж.Пунцаг нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авилгал авсан байж болзошгүй байна. Уг хэрэгтэй холбоотойгоор түүнийг 48 цагаар түр саатуулаад суллажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хойшлуулашгүй үйл ажиллагаагаар баривчилж давхар мөрдөн шалгасан. Ж.Пунцагт холбогдох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд уг саналыг үндэслэлтэй байна гэж үзсэн. Иймд түүнийг мөрдөн шалгаж байгаа гэдгийг АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээллэв.
АДМИН








Нийгэм







