Dark Light
Нийгэм | 2022-01-25

30 дугаар сургууль мэдээлэл зүйн танхимтай боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Боловсролын газар болон Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар хамтран багшийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Тэгвэл уг хамтын ажиллагааг өргөтгөн сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын чанар, хүртээмж үр ашгийг дээшлүүлэх, багшийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, хүүхдийн эрх, хамгааллыг хангахад чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлэх зорилго бүхий санамж бичгийг 2 жилийн хугацаатай байгуулан хамтран ажиллаж байна. 

Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас ерөнхий боловсролын сургуулиудын мэдээлэл зүйн танхимыг тохижуулах, багш мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Hope Letter” грант төслийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын Амгалан цогцолбор, 146, 53, 119 дүгээр сургуулиудад мэдээлэл зүйн иж бүрэн кабинетыг байгуулсан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн мэдээлэл зүйн танхимыг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өглөө. Үйл ажиллагааны нээлтэд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён болон сургуулийн удирдлага, хамт олон оролцлоо.

Мэдээлэл зүйн иж бүрэн танхимтай болсноор суралцагчид мэдээлэл зүйн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тохилог анги танхимаар хангагдаж, мэдээллийн технологийн мэдлэг, чадвар нэмэгдэхийн зэрэгцээ багш нарын заах арга зүй болон IT мэдлэг дээшлэх ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10