Dark Light
Нийгэм | 2022-01-26

Э.Цэндбаатар дараагийн тулаанаа хийхээр Москваг зорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр өнөөдөр өглөө ОХУ-ын нийслэл Москва хотыг зорив.

Тулаан 2022 оны 2 дугаар сарын 20 нд болох бөгөөд Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах 3 дахь тулаан юм. Тэрбээр өмнө нь  хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж  2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны Азийн залуучуудын аваргын бүс авсан юм. Харин өнгөрсөн оны 12 дугаар сард 2 дахь тулаанаа амжилттай хийж ялснаар мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болоод байгаа юм.

ОУХМ Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын 2 дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10