Dark Light
Нийгэм | 2022-01-26

Миний барааг өшиглөсөн хүн мэргэжлийн хяналтын байцаагч биш

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан хүнсний өргөтгөсөн худалдааны үеэр иргэн Э болон тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагч Т нарын дунд үүссэн маргаан нийгмийн сүлжээнд цацагдан иргэдийг бухимдуулахад хүргэсэн. Тухайн худалдаа эрхлэгч иргэнд шаардлага тавьж, ёс зүйгүй авирласан гэх албан хаагч нь Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч биш ба иргэн Э Мэргэжлийн хяналтын байгууллагаас уучлал хүсчээ.

Хэдий хоёр хүний хоорондын маргаан мэт боловч энэхүү үйл явдал нь төрийн албан хаагчдыг харилцаа хандлагатаа анхаарах, ёс зүйтэй байх, иргэд хууль дүрмээ чанд мөрдөх, хэвлэл мэдээллийн байгууллага аливаа мэдээллийг нягталсны эцэст олон нийтэд мэдээлэх шаардлагатайг харууллаа.

МХЕГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас нийт албан хаагчдад албан үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагатай, ёс зүйтэй байхыг дахин үүрэг болголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10