Dark Light
Нийгэм | 2022-01-27

"Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сайд асан Ё.Отгонбаярт хариуцлага тооцсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр “МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө.

МАН хүний эрхийг дээдэлсэн, авлигын эсрэг тэмцдэг дэвшилтэт нам байх болно” хэмээжээ.

Сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар өнөөдөр сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар мэдээлэл хийсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10