Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Улаан толгойн шил’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 186 км, сумын төвөөс зүүн зүгт 6 км/-т ачааны автомашин замын хажуу руу орж явах боломжгүй болсон тухай дуудлагыг 1 сарын 26-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд зорчиж явсан иргэн А-ын “Хино” загварын ачааны автомашин /3 тн ачаатай/ замаасаа гарч цасанд суусан байсныг 60 минут ажиллан татаж гарган иргэн А-д хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар
АДМИН








Нийгэм







