Иргэд, хөдөлмөрчдийн амьдралын сайн сайхны төлөө өөрийн авьяас ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ҮЭ-ийн сонгуульт болон эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон түмний талархал хүлээсэн XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан барс жилийн Сар шинийн баярын шинийн нэгнийг тохиолдуулан МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчдийн шийдвэрээр өнөөдөр /2022.01.27/ МҮЭ-ийн холбооны дээд шагнал “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналыг дараах 15 хүнд олголоо.
1. Б.Бүргэд - Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн зөвлөх эмч, МУ-ын гавъяат эмч.
2. Х.Ариунаа - Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны даргаар ажиллаж байсан, Клиникийн профессор,
МУ-ын тэргүүлэх зэргийн их эмч.
3. Т.Эрдэнэ -Булган аймгийн ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч
4. Б.Батцэнгэл -Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга
5. Л.Шагдарсүрэн -Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга
6. Я.Алтанцэцэг -Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн багш
7. Г.Цогзолмаа -Завхан аймгийн Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч
8. А.Пүрэв -Төв аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан
9. Т.Дэлгэр -Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны ня-бо-зохион байгуулагч
10. Т.Батмөнх -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер
11. Д.Уранчимэг -МХХААБО-ны ҮЭ-ийн холбооны зохион байгуулагч
12. Н.Оюунбилэг -53 дугаар сургуулийн сургалтын менежер, БЗД-ийн ҮЭ-ийн хороодын зөвлөлийн дарга
13.С.Хыдырпатша -Аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан
14.Б.Баяраа -МТЗамчдын ҮЭ-ийн холбооны дарга
15.З.Цогтгэрэл -МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга
АДМИН








Нийгэм







