Dark Light
Нийгэм | 2022-01-27

KNOT: Хагас сайныг бут авахад бэлэн үү?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Залуустаа дуулгах маш гоё шинэ мэдээ байна. Мэдээж зөвхөн залуу гэлтгүй хэрвээ та сүүлийн үеийн хит дуунуудыг сонсдог л бол энэ мэдээ танд ч бас хамаатай. Шинэ үеийн шинэлэг, содон, өвөрмөц дуучдыг танилцуулах зорилготой #KNOT төсөл шоу энэ сарын 29-нд “UG palace”-д 18 цагт болох гэнэ. Төсөлд манай шинэ үеийн хип хопын төлөөлөгч Цэцэ тэргүүтэй 14 уран бүтээлч оролцох бөгөөд хагас сайны оройг бут авахаар зэхэж байна шүү, цаана чинь. Тасалбарын үнэ 30,000 төгрөг. Та Shoppy.mn сайтаар захиалж авч болохоос гадна 29-ний өдрөө үүдэн дээрээсээ аваад орох боломжтой. Магадгүй дахиж ийм гоё шоу хавар дуустал болохгүй ч юм билүү, амжаад ирээрэй залуус аа. Аа, нээрээ сүүлийн үед хөгжмийн ертөнцийг өнгөлж байгаа DJ Maggod, DJ Anudol нар хүрэлцэн ирж, хагас сайныг улам доргионо гэсэн шүү.

Ингээд шоунд оролцох онцлох уран бүтээлчдээс танилцуулая.

KNOT төсөлд эдгээр дөрвөн уран бүтээлчээс гадна 10 байгаа шүү. MORNINGSTAR, THE C, BEKATRINA, NOUBOLD, 290, TGLDRCHR, PANCHI, KEEN FREE, YAVUUHULAN, NOMUKI Эдгээр нэрсийг хараад та бүхэн хагас сайнд ирэхгүй байж чадна гэж үү. Тиймээс тасалбараа аль болох эртхэн захиалаад, сэтгэл амар хагас сайныг хүлээдэг юм шүү. Халдвар, хамгааллын дэглэмээ сахихаа мартав аа, залуус аа.

Шоуны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: 99999439, 91686565

#KNOT Progect Page хуудас: https://www.facebook.com/The-KNOT-project-104710758768564


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10