Dark Light
Нийгэм | 2022-01-28

Амгалан дулааны станцад тог тасарснаас сүлжээний насос зогсчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Амгалан дулааны станцад тог тасарснаас сүлжээний насос зогсчээ. Үүнээс шалтгаалан ажиллаж байсан зуухнууд дээрх ус уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт эрс өссөн байна. Одоогоор 2 газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн. УБДС ХК-ийн 2 бригад гэмтэл засварлах  ажлыг хийж байна.

Хотын зүүн талын дулаан хангамж тасалдсан. УДДТ- үүд дээр хүйтэн усаар нь эргүүлж байна. 

Амгалан дулааны станцын гаралтын тойруу хаалтны гагнуур дууссаны дараа зүүн хэсгийн дулаан хангамжийг сэргээнэ. Амгалан дулааны станц дээр ЭХЯ-ны ТНБД-аар ахлуулсан баг, УБДС ХК-иас нэмэлтээр гагнуурчид ажиллаж байна. 1 УДДТ-ийн усыг бүрэн буулгасан. Бусад нь залгагдахад бэлэн болсон ба ОСНААУГ болон хувийн ОСК-иуд бэлэн байдалд байна. Нэмж гол шугаманд  гэмтэл илрэхгүй бол ойролцоогоор 3 цагийн дараа сүлжээг дүүргээд залгаж хэрэглэгчдийн халаалтыг өглөө гэхэд бүрэн сэргээнэ хэмээн Шуурхай штабаас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10