Dark Light
Нийгэм | 2022-01-28

Хилийн боомтууд хэвийн ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сар шинийн баяраар БНХАУ-ын тал хилээ 3 хоног хаахаар мэдэгдээд байна. Үүнтэй холбогдуулан манай улсын урд хилийн боомтууд тодорхой зохицуулалтаар ажиллахаар болов.

Манай улс БНХАУ-тай хилийн 13 боомтоор хиллэдэг. Одоогоор Замын-Үүд болон Гашуунсухайт боомтууд хэвийн ажиллаж байна. Замын-Үүд боомтоор чингэлэг тээврийн ачааг хүлээн авах ажил үргэлжилж байгаа бол Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 100 автомашин, 16 тээврийн хэрэгслээр зэсийн баяжмал тээвэрлэн гаргаж байна. Урд талын боомтуудаас Шивээхүрэн боомт хаалттай байна. Тэгвэл хойд хилийн боомтуудаас Алтанбулаг, Цагааннуурын зэрэг боомтууд хэвийн ажиллаж байна. Алтанбулаг боомтоор өдөрт 50 тээврийн хэрэгсэл, 30 хүн нэвтрүүлж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10